Monday, October 23, 2017

НИЙСЛЭЛИЙН СҮХБААТАР ДҮҮРГИЙН
6 ДУГААР СУРГУУЛЬ
Сургуулийн зорилго: Багш, суралцагчдын хөгжлийг дэмжих  
Зорилтууд:
1.Сургууль нь олон нийтийн оролцоонд тулгуурласан, хамтын ОРОЛЦООТОЙ ЁС ЗҮЙГ ЭРХЭМЛЭН ажиллаж, хүний нөөцийн чадавхийг дээшлүүлнэ.
2. “МОНГОЛ ХҮН”  хүмүүжлийн аяныг зохион байгуулж үр дүнг эцэг эх олон нийтэд нээлттэй мэдээлж хамтран ажиллана.
3.Монгол өв уламжлал, ёс заншил, соёл, түүхээ эрхэмлэн дээдэлдэг, үндэсний бахархалтай, эх оронч, бүтээлч иргэдийг бэлтгэхэд МОНГОЛ ХЭЛ, УРАН ЗОХИОЛ, МОНГОЛЫН ТҮҮХИЙН ХИЧЭЭЛИЙН АГУУЛГЫГ уялдуулан ёс заншлын кабинеттай болж суралцахуйд суралцсан иргэнийг бэлтгэнэ.
4.Бүрэн дунд боловсролын сургалтыг сурагчдын хэрэгцээ сонирхолд тулгуурлан сонгон суралцах болон заавал судлах хичээлийн хөтөлбөр төлөвлөгөөг боловсруулж, СУРАГЧДЫН СУРЛАГЫН АХИЦ АМЖИЛТЫГ ТОГТМОЛ ДҮГНЭЖ, СТАНДАРТ ХЭРЭГЖИЛТИЙГ хангаж ажиллана.
5.Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг ТЭГШ ХАМРАН СУРГАХ зорилгоор сургалтын хөтөлбөрт тэгш хамруулж, сурагчдын дунд нийгэмшүүлж сурах орчин бүрдүүлэхэд арга зүйн зөвлөгөө өгч сургагч багш нарыг нийслэл дүүргийн хэмжээнд бэлдэж хамтран ажиллана. Дүүргийн хэмжээнд тэгш хамруулан сургах, стандартад нийцсэн сургуулийн орчин анги кабинетыг тохжуулах төслийг боловсруулан хэрэгжүүлнэ.
6.Бага насны хүүхдийн сэтгэхүйг хөгжүүлж технологи, инженерчлэл, математикийн сэтгэлгээг  хөгжүүлэх тоглоомын аргыг хослуулан СТЕМ сургалтын технологийг сургалтын идэвхтэй болгон хэрэгжүүлж үр дүн тооцох
7.Сурагчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор сургуулийн орчинд замын хөдөлгөөний тэмдэг тэмдэглэгээг байршуулан  эцэг эх, сурагч,  мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллаж осол авааргүй аюулгүй  орчин бүрдүүлж ажиллана. 1-5 дугаар ангийн сурагчдыг “ГАРААС ГАРТ АЯН”-ыг хичээлийн жилийн турш хэрэгжүүлнэ.
8.ОНЦГОЙ БАЙДЛЫН ҮЕД ГАМШИГ ОСЛООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ чиглэлээр нийт багш ажилчид суралцагчдын чадавхийг бэхжүүлэх бэлэн байдлыг хангах мэргэжлийн байгууллагын  дэмжлэгтэй зохион байгуулж идэвхтэй оролцоно.
9.Сургуулийн орчны стандартыг сайжруулж хоол хүнс, үдийн цайны  чанар хүртээмжийг дээшлүүлнэ.
10.Боловсролын салбарын мэдээллийн технологийг нэвтрүүлж мэдээллийн баазын үйлчилгээг дээшлүүлж сургалтанд ЦАХИМ ОРЧНЫ ХҮРТЭЭМЖ  ЧАНАРЫГ сайжруулж ажиллана.



НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 6 ДУГААР СУРГУУЛЬ 2019-2020 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛ СУРГУУЛИЙН ЗОРИЛГО:

НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 6 ДУГААР СУРГУУЛЬ 2019-2020 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛ СУРГУУЛИЙН ЗОРИЛГО : Зөв харилцаа, эерэг хандлага, нэ...