НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 6 ДУГААР СУРГУУЛЬ
2019-2020 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛ
СУРГУУЛИЙН ЗОРИЛГО:
Зөв
харилцаа, эерэг хандлага, нээлттэй ил тод байдлыг эрхэмлэн, багш
бүрийн хичээл, сургалтын бэлтгэлийг сайжруулж, эцэг эх,
асран хамгаалагчийн оролцоо, хамтын ажиллагааг өргөжүүлж, суралцагчийн сурлага, хөгжил, төлөвшилд ахиц
гаргах
СУРГУУЛИЙН ЗОРИЛТ:
1. Хичээл, сургалтын үйл ажиллагаанд заах аргын нэгдэл,
багаар хамтран чанартай бэлтгэх, ээлжит хичээлийн бэлтгэлийг чанаржуулан, хүүхэд бүрийн
ялгаатай байдал, хэрэгцээ сонирхлыг харгалзан, адил тэгш оролцоог ханган
хичээлийг үр өгөөжтэй удирдан зохион байгуулах чиглэлээр багшийн заах арга, ур
чадварыг хөгжүүлнэ.
2. Суралцагчийн эзэмшвэл зохих мэдлэг, чадварын явц, үд дүнд
тогтмол шинжилгээ хийж, сургалтын хөтөлбөрийн агуулгыг бүрэн эзэмшүүлэхэд
анхаарч “Багш зохицуулах цаг” ийг үр өгөөжтэй ашиглан сурлагын амжилт, чанарыг
ахиулах
3. Сургалтын менежер, арга зүйчид мэргэжил арга зүйн
зөвлөгөө багшид өгөх, тэдний хамтын ажиллагааг дэмжих, хичээлийн явц үр дүнд судалгаа
шинжилгээ хийх, ёс зүй, харилцаа хандлагаар манлайлан мэргэжлийн удирдлагаар
ханган, үндсэн чиг үүргээ бүтээлчээр хэрэгжүүлнэ.
4. Сургуулийн насны хүүхдийг ялгаварлахгүйгээр тэгш
хамруулан сургана.
5. Эцэг эхийн зөвлөлийн үйл ажиллагааг шинэ шатанд гаргаж
хамтран ажиллана.
6. Хүүхдийн сурлага, хөгжил, хамгааллын асуудлаар эцэг эх, асран хамгаалагчтай хамтран
ажиллах гэрээ байгуулж, тэдний үүрэг хариуцлагыг нэмэгдүүлнэ.
7. Хүүхдийн хөгжил хамгааллын олон талт ажлуудыг үр дүнтэй
зохион байгуулж, суралцагчдын хөгжил, төлөвшлийг шинэ шатанд хүргэн ажиллана.
8. Суралцагчдад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, мэргэжлээ
зөв сонгоход туслах үйлчилгээг үзүүлнэ.
9. Сургуулийн орчин, суралцагчийн аюулгүй байдлын стандарт,
шаардлагад нийцүүлэх, аливаа болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх ажлыг үр
дүнтэй зохион байгуулж, байнгын хяналт тавих
10.
Хоол
үйлдвэрлэл, хүнсний аюулгүй байдлын стандартыг мөрдөж ”Үдийн цай” хөтөлбөрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулна.
11.
Ажиллах
боловсон хүчин,хүний нөөцийн чадавхийг дээшлүүлэн, санхүүгийн ил тод байдлыг
эрхэмлэнэ.
12.
Суралцагчдад
сурах бичиг төлбөртэй ашиглуулах үйлчилгээг нэвтрүүлэн, сурах бичгээр бүрэн
хангана.
No comments:
Post a Comment