Wednesday, December 16, 2015
Tuesday, October 6, 2015
Sunday, September 27, 2015
Tuesday, September 22, 2015
Thursday, September 17, 2015
НИЙСЛЭЛИЙН СҮХБААТАР ДҮҮГИЙН 6 ДУГААР СУРГУУЛИЙН
МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛД МӨРДӨГДӨХ ДЭГ
2015.09.09
1.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 6 дугаар сургуулийн нийт багш ажилчид вирус шалгаагүй флаш, зөөврийн дискүүдээр бусдын техник хэрэгсэл, компьютерт мэдээлэл
зөөхгүй байх
2. Сургуулийн
мэдээлэл хадгалагддаг компьютер бүхий захирал, менежерүүд, нийгмийн ажилтан, нягтлан
бодогч, мэдээллийн ажилтан нарийн бичиг, номын санч нар вирусны албан ёсны
лицензтэй программ ашиглах
3. Зөвшөөрөгдөөгүй компьютераас share folder share хатуу диск үүсгэхгүй байх
4. Сургуулийн
удирдлага багш ажиллагсад өөрсдийн мэдээллийн нууцлалыг хадгалж компьютероо хамгаалсан нь нууц үгтэй байх
5. Email bolon Facebookees шалгагдаагүй
захиа илгээмж ирвэл нээж үзэхгүй бусдад түгээхгүй байх
6.
Шаардлагагүй зүйлсийг интернэтээс татахгүй
байх
7. Бусдын
компьютерт зөвшөөрөлгүйгээр зөөврийн диск ашиглахгүй байх
Tuesday, September 15, 2015
Monday, September 14, 2015
Нийслэлийн боловсролын салбарт мөрдөгдөж буй
хууль, тогтоомжийн жагсаалт
2010 оноос хойш
- Боловсролын тухай хууль
- Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль
- Төрийн албаны тухай хууль
- Хөдөлмөрийн тухай хууль
- МУЗГ-ын 2007 оны 219 дүгээр тогтоол “Боловсролын салбарын албан хаагчдын нэмэгдэл хөлсний хувь хэмжээг тогтоох тухай”
- БСШУ, ЭМ-ийн сайдын хамтарсан албан даалгавар “Үдийн цайнд ашиглахыг хориглосон бүтээгдэхүүний жагсаалт батлах тухай”
- БСШУ-ы сайдын 2010 оны 451-р тушаал “Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын шагналын журам”
- Сангийн сайдын 2010 оны 45-р тушаал ”Хандив, тусламжийг бүртгэх журам”
- БСШУ-ы сайдын 2008 оны 98-р тушаал “Хураамж авахыг хориглох тухай”
- БСШУ-ы сайдын 2008 оны 112-р тушаал “Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөд боловсролын баримт бичиг олгох журам”
- БСШУ-ы сайдын 2008 оны 113-р тушаал “Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчийн анги алгасан суралцах хүсэлтийг шийдвэрлэх журам” БСШУС, СС-ын хамтарсан 2008 оны 56/64-р тушаал “Сургууль,цэцэрлэг хөгжүүлэх сангийн үлгэрчилсэн дүрэм”
- БСШУ-ы сайдын 2008 оны 30-р тушаал “ЕБС-ийн номын сангийн үлгэрчилсэн дүрэм батлах тухай”
- БСШУ-ы сайдын 2007 оны 20-р тушаал “Сургуулийн өмнөх боловсролын сургалтын талаарх баримтлах бодлого, сургуулийн өмнөх боловсролын сургалтын төлөвлөгөө”
- БСШУС, ЭМС-ын сайдын 2006 оны хамтарсан 379/341-р тушаал “ЕБС-ийн үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд мөрдөх журам”
- БСШУ-ы сайдын 2006 оны 236-р тушаал “ЕБС-ын сургалтын талаар баримтлах бодлого, сургалтын төлөвлөгөө, хичээлийн жилийн бүтэц”
- БСШУ-ы сайдын 2004 оны 85-р тушаал “Нэг хичээлийн жилийн хугацаанд цэцэрлэгийн хүүхдийн эцэх, эхээс бэлтгүүлэн хэрэглэх сургалтын хэрэглэгдэхүүн, ариун цэврийн хэрэгслийн жагсаалт”
- БСШУ-ы сайдын 2003 оны 450-р тушаал “Цэцэрлэг, ЕБС-ийг аттестатчилах журам”
- БСШУ-ы сайдын 2002 оны 230-р тушаал “ЕБС, цэцэрлэгийн зөвлөлийн үлгэрчилсэн дүрэм”
2011 оноос хойш
- Төсвийн тухай хууль
2013 оноос хойш
- БШУ-ы сайдын 2013 оны А/287 дугаар тушаал “Журам шинэчлэн батлах тухай”
- БШУ-ы сайдын 2013 оны А/287 дугаар тушаал “Журам батлах тухай” /ЕБС, цэцэрлэгийн багшийн ажлыг үнэлэх, дүгнэх журам/
- БШУ-ы сайдын 2013 оны А/305 дугаар тушаал “Журам батлах тухай” /Багшид багшлах эрх, мэргэжлийн зэрэг олгох, хасах журам/
- БШУ-ы сайдын 2013 оны А/315 дугаар тушаал “Журам шинэчлэн батлах тухай” /Аймаг, нийслэлийн Боловсролын газрын үлгэрчилсэн дүрэм/
- БШУ-ы сайдын 2013 оны А/311 дүгээр тушаал “Сургалтын төлөвлөгөө, хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн батлах тухай”
- Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60-р тогтоол “Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”
2015 оноос хойш
- УИХ-ын 2015 оны 12 дугаар тогтоол “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”
- Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/255 дугаар захирамж “Журам батлах тухай” /“Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтын чанар хүртээмжийн үр дүнг индексээр дүгнэх журам”, ”Сургалтын чанар хүртээмжийн үр дүнг сайжруулсан багшийг шалгаруулах аргачлал”,“Тэргүүний тохижилт, үйлчилгээтэй сургууль, цэцэрлэгийг шалгаруулах” уралдааны болзол/
- Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/633 дугаар захирамж “Журам батлах тухай” /“Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчийн ажил хүлээлцэх журам”/
Sunday, September 13, 2015
Баримт
бичиг гэж юу вэ?
Ямар нэг материаллаг тээгчид
агуулагдсан, зохих бүрдлүүд бүхий баримтжуулсан мэдээллийг баримт бичиг гэнэ.
Стандартын тухай ойлголт
Баримт бичгийн стандартын зорилго нь
зохион байгуулалт, захирамжлал, мэдээлэл лавлагааны баримт бичгийг зохион
бүрдүүлэх, түүний хуулийн хүчинтэй байдлыг хангах, баримт бичгийн шийдвэрлэлтэд
тавих хяналтыг сайжруулах, баримт бичиг мэдээлийн бүртгэл, хайлтыг түргэн
шуурхай болгох, энэ үйл ажиллагааг улсын хэмжээнд журамлан явуулахад оршино.
-
Баримт бичгийг А4 цаасан дээр үйлдэхдээ мөр хоорондын
зайг 1.0-1.5, А5 цаасан дээр 1.0-ээр авна.
-
Баримт бичгийн тэргүүг бичвэрээс мөр хоорондын зайг
2.0-оор, Гарын үсгийг бичвэрээс мөр хоорондын зайг 3.0-5.0-аар авч бичнэ.
-
Баримт бичигт бичвэрээс бусад бүрдлүүд хэд хэдэн мөрөөр
бичигдэх тохиолдолд мөр хоорондын зайг 1.0-ээр авна.
-
Хоёр ба түүнээс дээш хуудастай баримт бичгийг хоёрдугаар
хуудаснаас эхлэн араб тоогоор дугаарлана. Дугаарыг хуудасны дээд захаас 10 мм
зайд голлуулан байрлуулна. Шаардлагатай тохиолдолд баримт бичгийн хуудас бүрт
байгуулагын тэмдэг дарах буюу эсвэл хариуцан боловсруулсан ажилтан гарын үсгээ
зурж баталгаажуулна.
Цаасны стандарт
А-3 цаас – 297х420, А-4 цаас – 210х297, А-5 цаас – 148х210
Гарын үсэг
САНГИЙН САЙД Д.СҮХБАТ
/Албан тушаал, гарын үсэг, гарын
үсгийн тайлал/
БАТЛАВ
АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН
ДАРГА Ц.БАТБОЛД
“БАТЛАВ”-ыг цаасны зүүн дээд булан
бичнэ. Хоёр батлав байвал цаасны дээд хэсэгт хоёуланг зэрэгцүүлэн бичнэ.
БАТЛАВ
ЗӨВШӨӨРӨВ
АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА
ДАРГА Ц.БАТБОЛД
Т.НЯМАА
Wednesday, September 9, 2015
ДЭЛХИЙН
БАГШ НАРЫН ӨДӨР, МОНГОЛЫН БАГШ НАРЫН 49 ДАХЬ БАЯРЫГ УГТАЖ
НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН
СУРГУУЛИЙН БАГШ НАРЫН ДУНД ЯВАГДДАГ “СПОРТ НААДАМ-2015” УЛАМЖЛАЛТ
ТЭМЦЭЭНИЙ ЗААВАР
НЭГ. ЗОРИЛГО
·Монголын багш нарын өдрийг спортын өндөр амжилтаар угтах
·Багш нарын спортын ур чадварыг дээшлүүлэх
·Спортоор тэргүүлэгч баг, дүүргийг шалгаруулах
ХОЁР. ТЭМЦЭЭН ЯВАГДАХ ХУГАЦАА, ЗОХИОН БАЙГУУЛАХ БАЙГУУЛЛАГА
Нийслэлийн
багш нарын аварга баг, дүүрэг шалгаруулах тэмцээнийг 2015 оны 09 дүгээр сарын 26-27-ны өдрүүдэд БЗД-ын
Англи Монгол сургуулийн спорт зааланд явагдана.
ГУРАВ. ТЭМЦЭЭНИЙ ТӨРӨЛ, ЯВУУЛАХ ЖУРАМ
·Тэмцээнд
энэ хичээлийн жилд тухайн дүүргийн сургууль, цэцэрлэгт ажиллаж байгаа сурган
хүмүүжүүлэгчдээс бүрдсэн баг, тамирчид оролцоно.
· “СПОРТ НААДАМ-2015”
тэмцээн нь Волейбол, Сагсан бөмбөг, Ширээний теннис, Шатар, Үндэсний
бөхийн төрлүүдээр явагдах бөгөөд дүүргүүдээс шалгарсан багууд олимпийн
системээр өрсөлдөнө.
·Волейбол эрэгтэй,
эмэгтэй тус бүр 12 тоглогчтой, сагсан бөмбөг эрэгтэй, эмэгтэй тус бүр 10
тоглогчтой, ширээний теннис, шатар, тус бүр эрэгтэй-1, эмэгтэй-1, үндэсний бөх
дүүрэг болгон 9 багш нэг баг болж оролцох бөгөөд нэг тамирчин нэг төрөлд
оролцоно.
·Сургуулийн туслах
ажилтнуудыг оруулахгүй ба зөвхөн багш, захирал, сургалтын менежер,
нийгмийн ажилтанууд оролцох эрхтэй.
·Тэмцээнийг спортын
холбоодоос томилогдсон шүүгч шүүн явуулна.
ДӨРӨВ. ТЕХНИКИЙН ЗӨВЛӨЛГӨӨН БА ЖУРАМ ЗААВАР ЗӨРЧСӨН НӨХЦӨЛД
ХҮЛЭЭЛГЭХ
ХАРИУЦЛАГА
·Хотын аварга
шалгаруулах шигшээ тоглолтод оролцох баг тамирчдын мэдүүлгийг 2015 оны
09-р сарын 21-ны 14.00 цагт “Багшийн хөгжлийн ордон”-ы 505 тоотод
хүлээн авч техникийн зөвлөгөөн хийнэ. Мэдүүлгийн хамт багийн гишүүдийн нийгмийн
даатгалын дэвтэр, цалингийн цэс, /3х4 / хэмжээтэй нэг хувь зураг заавал авч
ирнэ.
·Нийслэлийн дүүргүүдээс
тэмцээнд оролцох эрхийн хураамж авна./ Хураамжийг дүүргийн боловсролын
хэлтсүүдтэй тохиролцож авна./
·Тэмцээний журам, заавар
зөрчиж үндсэн багшаас бусад гадны хүн тоглуулсан, шүүгч болон
удирдлагуудтай зүй бусаар харьцсан, согтууруулах ундаа хэрэглэсэн баг,
тамирчин, багш нарт захиргааны арга хэмжээ авна.
ТАВ. ШАГНАЛ УРАМШИЛ
·Эхний
1,2,3 дугаар байр эзэлсэн баг тамирчдад медаль, өргөмжлөл гардуулна.
·Тэмцээнд волейбол,
сагсан бөмбөгийн спортын төрлөөр эрэгтэй эмэгтэй “ТЭГШ ТОГЛОГЧ”-оор
шалгаруулж цом мөнгөн шагналаар шагнана.
·Нийлбэр дүнгээр эхний
байр эзэлсэн дүүрэгт шилжин явах цом, өргөмжлөл, мөнгөн шагнал олгоно.
НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН
ГАЗАР
Friday, September 4, 2015
2015-2016 оны хичээлийн жилийн зорилго, зорилт
“Зөв Монгол хүүхэд” үндэсний хөтөлбөрийн дэд хөтөлбөр болох сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын чанарын шинэчлэлийг үндэслэн дараах зорилго, зорилтуудыг дэвшүүлж байна.
- Уриа: Зөв сэтгэл- зөв хандлага, шинэ
арга зүй
- Зорилго: Сурагч бүрийн ахиц, амжилт,
хөгжлийг дэмжих
Зорилтууд:
1. Бага боловсролын Цөм хөтөлбөрийг үргэжлүүлж, Суурь боловсролын “Цөм” хөтөлбөрийг
хэрэгжүүлнэ. Бүрэн дунд боловсролын Цөм хөтөлбөрийн бэлтгэл ажлыг хангана.
2. Багш нарын сайн туршлага, бүтээлч санаачлагыг түгээн дэлгэрүүлэх,
мэргэжлийн багш нарын индексжүүлэлтэнд шалгарах багшийн тоог нэмэгдүүлнэ.
3.
Сурах хүсэл сонирхолтой, бүтээлч, хариуцлагатай иргэн төлөвшүүлнэ.
4. Суралцагчдыг эх хэлээрээ алдаагүй зөв бичих, номыг бүтээлчээр унших
хөдөлгөөн өрнүүлж, ном зохиох, хэвлэн нийтлэх үйл ажиллагааг зохион байгуулна.
5.
Сургуулийн өөрийн удирдлагын байгууллагад
дэмжлэг үзүүлнэ.
Сургуулийн
захирлын 2012 оны 10 сарын 04-ны өдрийн 65 тоот тушаалын 01-р хавсралт
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 6-Р СУРГУУЛИЙН
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ДОТООД ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1
Сургуулийн үйл
ажиллагааны үндсэн зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх нийтлэг зарчим, бүрэн эрх,
бусад байгууллага, иргэдтэй харилцах хэм хэмжээг тодорхойлж, сургуулийн дотоод үйл
ажиллагааг зохицуулахад энэхүү журмыг баримтална.
1.2
Сургууль үйл
ажиллагаандаа Боловсролын тухай, Бага, дунд боловсролын тухай, Хүүхдийн эрхийг
хамгаалах тухай, Төрийн албаны тухай, Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг
удирдлага болгоно.
1.3
Сургуулийн үйл
ажиллагааны үндсэн зорилт нь суралцагчдад боловсролын стандартаар тогтоосон
бага, суурь, бүрэн дунд боловсрол эзэмшүүлэх, тэдний хөгжих, төлөвших үйл явцыг
шинжлэх ухааны үндэстэй удирдах, зохион байгуулах, эцэг эх, асран хамгаалагчтай
хамтран ажиллах, тэдэнд мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа дэмжлэг үзүүлэхэд
оршино.
1.4
Сургууль Бага, дунд боловсролын тухай хуулийн 12.2,
12.3 дахь хэсэгт заасан ангилал хэв шинжтэй байна.
1.5
Сургууль хүүхдийн
эрхийг дээдэлсэн, ардчилал, шударга ёс, ил тод байдал, хамтын удирдлагын
зарчимд тулгуурлан үйл ажиллагаагаа зохион байгуулна.
1.6
Ажил олгогчоос
гаргасан дүрэм, журам, заавар тэдгээрийн заалт нь, дотоод журмын заалттай
зөрчилдсөн тохиолдолд энэхүү журмын заалтыг дагаж мөрдөнө.
1.7
Журмыг багш,
ажилтан, хөдөлмөрийн харилцаанд оролцогч бусад талууд дагаж мөрдөнө.
1.8
Журмын
хэрэгжилтэд бүх ажилтан, суралцагчид хяналт тавина.
Хоёр. Хөдөлмөрийн удирдлага, зохион байгуулалт
2.1.Үйл ажиллагааны бүтэц, зохион байгуулалт
2.1 Сургуулийн
өөрийн болон мэргэжлийн удирдлагыг Боловсролын тухай хуулийн 34.1, Бага, дунд
боловсролын тухай хуулийн 19.4 дэх хэсэгт заасны дагуу хэрэгжүүлнэ.
2.2 Сургуулийн захиргааны удирдлагыг захирал
хэрэгжүүлнэ. Захирал Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлд
заасан нийтлэг эрх, үүрэг болон ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг
удирдлага болгон ажиллана.
2.1.1.
Захирал ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтыг
баталж мөрдүүлэх ба энэ үндсэн дээр сургуулийн орон тоо, бүтцээ бие
даан тогтоож ажиллана.
2.1.2.
Сургуулийн өөрийн удирдлага нь сургуулийн зөвлөл байна. Сургуулийн
зөвлөл Боловсролын тухай хуулийн 35-р зүйлд заасны дагуу байгуулагдан үйл
ажиллагаа явуулна.
2.1.3. Сургуулийн
захирал нь хариуцсан тодорхой үүрэг, чиглэл, ажил үйлчилгээний гүйцэтгэл, үр
дүн, үйл ажиллагааны хэрэгжилтийг дүүргийн Засаг даргын болон Нийслэлийн
боловсролын Газрын даргын өмнө хариуцна.
2.1.4. Захирлын
эзгүйд түүний ажлыг менежерүүд болон тухайн өдрийн хариуцлагатай жижүүр орлон
ажиллана.
2.1.5.
Сургуульд захирлаас гадна дотоод хяналт шалгалт, хүний нөөц, захиргааны
асуудал эрхэлсэн менежер, сургалтын менежер, нийгмийн ажилтан, багш, нягтлан
бодогч аж ахуйн үйлчилгээний бусад ажилтан ажиллах бөгөөд тэдгээр нь өөрсдийн
хүлээсэн үүргийн дагуу ажил, үйлчилгээний гүйцэтгэл, үр дүнг захирлын өмнө
бүрэн хариуцаж ажиллана.
-
Дотоод хяналт
шалгалт хүний нөөц захиргааны асуудал эрхэлсэн менежер нь хууль тогтоомж,
Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэр, нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ
тогтоосон эрх зүйн актыг өөрийн байгууллагад сурталчлах, хэрэгжүүлэх талаар сургалт
зохион байгуулах, хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчлийг арилгах, урьдчилан сэргийлэх
талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, өөрийн байгууллагын үйл ажиллагаанд
хяналт шинжилгээ хийж үнэлгээ өгнө.
-
Сургалтын менежер
нь боловсролын стандарт, сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг сургуулийн түвшинд
хэрэгжүүлэх үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах, нэгж хичээлийн чанар,
үр өгөөж, стандартын биелэлтэд хяналт тавьж багшид мэргэжил, арга зүйн зөвлөгөө
өгөх, дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах замаар сургалтын чанарыг сайжруулах
ажлыг хариуцан зохион байгуулах, ажлын байрны тодорхойлолт болон захиралтай
байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан бусад чиг үүргийг хэрэгжүүлнэ.
-
Нийгмийн ажилтан
нь хүүхдийн эрхийг хангахад чиглэсэн нийгмийн ажлын мэргэжлийн үйлчилгээг
суралцагч, тэдний гэр бүлд үзүүлэх бөгөөд ажлын байрны тодорхойлолт болон
захиралтай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан чиг үүргийг хэрэгжүүлнэ.
-
Багш нь ажлын
байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг сургуулийн захиралтай байгуулсан
хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр гүйцэтгэнэ. Гэрээнд тухайн ажил үүргийг
гүйцэтгэхэд шаардагдах хөдөлмөрийн нөхцөл, хөлс, ажлын цаг, гүйцэтгэх үндсэн
болон нэмэлт ажил, үйлчилгээ, хариуцах
эд хөрөнгө, сахих ёс зүйн хэм хэмжээ, хүлээх хариуцлага зэрэг асуудлыг хууль
тогтоомжид зааснаар тодорхой тусгана.
-
Багш нь
Боловсролын тухай хуулийн 44.1, 44.2, Бага, дунд боловсролын тухай хуулийн
22.1, 22.2 дахь хэсэгт заасан эрх, үүрэг болон багшийн ёс зүйн дүрэм,
хөдөлмөрийн дотоод журмыг мөрдөнө.
-
Ерөнхий
боловсролын сургууль, цэцэрлэгт багшлах эрхтэй багш ажиллана. Энэ заалт анхны
жилдээ ажиллаж байгаа багшид хамаарахгүй.
-
Бага, дунд
боловсролын тухай хуулийн 21.4-т заасны дагуу багш нь “Заах аргач багш”,
“Тэргүүлэх багш”, “Зөвлөх багш” гэсэн мэргэжлийн зэрэгтэй байна.
-
Анги удирдах,
кабинет, лаборатори хариуцах, заах аргын нэгдэл, секц, дугуйлан удирдах багшийг
захирлын тушаалаар томилж ажиллуулна.
-
Багш нар ЗАН
/тэнхим/-д зохион байгуулагдаж ажиллана. Сургуулийн мэргэжил, арга зүйн
удирдлагыг багш нарын зөвлөл, ЗАН эрхэлнэ.
-
Кабинетийг зохих
заавар журмын дагуу байгуулж төрийн байгууллагаас гэрчилгээ авна. Кабинетийн
үйл ажиллагааг кабинетийн дүрмээр зохицуулна. Кабинетийн дүрмийг захирлын
тушаалаар баталж мөрдөнө.
-
Сургуулийн хэв
шинж, суралцагчийн тооноос хамаарч сургуульд эмч ажиллах ба эмч нь суралцагчдад
эрүүл аж төрөх зан үйл төлөвшүүлэх, анги удирдсан багш, эцэг эх, асран
хамгаалагчтай хамтран суралцагчийн хувийн эрүүл мэндийг хамгаалах, дэмжих,
халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгаа зохион
байгуулах, багш, ажилтан, суралцагчдыг үзлэг шинжилгээнд хамруулах, бие
бялдарыг чийрэгжүүлэх, сургуулийн орчны эрүүл ахуй, хоол, хүнс, ундны цэвэр
усны аюулгүй байдалд хяналт тавих зэрэг чиг үүргийг хэрэгжүүлнэ.
-
Сургуулийн
үйлчилгээний ажилчид нь сургалтын үйл
ажиллагааг хэвийн явуулахад дэмжлэг үзүүлэх ба захиралтай хөдөлмөрийн гэрээ
байгуулж ажиллана.
-
Суралцагч нь
Боловсролын тухай хуулийн 45 дугаар
зүйлд заасан эрх, үүргийг хэрэгжүүлж, сургуулийн дотоод журам, сурагчийн
дүрмийг мөрдөж, дүрэмт хувцасыг хичээлд өмсөнө.
-
Суралцагчид нь
анги бүлэгт зохион байгуулагдаж, сургалт хүмүүжлийн ажлыг анги удирдсан багш,
ангийн ахлагч удирдана. Суралцагч сургуулийн үйл ажиллагаанд шууд болон өөрийн
удирдлагын байгууллагын төлөөллөөр дамжуулан оролцоно. Анги удирдах багшийг
захирал томилно.
2.2.Захирлын тушаал
2.2.1.Захирал нь хөдөлмөрийн
тухай хууль, бусад хууль тогтоомжинд нийцүүлэн сургуулийн дотоод үйл
ажиллагаатай холбогдсон болон бусад асуудлаар тушаал гаргана. Захирлын тушаал
нь сургуулийн хэмжээнд мөрдөж хэрэгжүүлэх эрх зүйн акт мөн.
2.2.2.Сургуулийн багш, ажилтныг
захирал томилж, чөлөөлж, хална.
2.2.3.Суралцагчийг анги
дэвшүүлэх болон алгасуулан суралцуулах, улируулах,сургуульд элсүүлэх, төгсгөх,
сургуулиас хасах, чөлөөлөх, анги бүлэг өөрчлөх асуудлыг захирлын тушаалаар шийдвэрлэнэ.
2.2.4.Тодорхой асуудлыг
шийдвэрлэхээр тушаал гаргахдаа тушаалын төсөл
боловсруулсан ажилтан нь тухайн асуудлаар судалгаа
шинжилгээ хийх, холбогдох ажилтнаас санал авах зэргээр аль болох бодит үндэслэл
сайтай төсөл боловсруулан захиралд танилцуулна.
2.2.5.Тушаалын хэрэгжилтэд бичиг хэргийн ажилтан
картаар хяналт тавьж шаардлагатай тушаалуудын тухай ажилтнуудад улирал бүр
мэдээлж ажиллана.
Гурав. Төлөвлөгөө, тайлан түүнд
тавих
хяналтын тогтолцоо
3.1.Сургалт, үйлчилгээний ажлын төлөвлөгөө, тайлан,
хяналт
3.1.1
Сургууль нь
сургууль хөгжүүлэх хөтөлбөр, стратеги төлөвлөгөөтэй байна. Сургууль хөгжүүлэх
хөтөлбөрт үндэслэн тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж
мөрдөнө. Сургалтын төлөвлөгөө, хичээлийн жилийн бүтцийг удирдах дээд байгууллагаас
баталж гаргасныг үндэслэн захирал батална. Сургууль нь үйл ажиллагаагаа
хичээлийн жил, сараар төлөвлөн явуулна.
3.1.2
Сургалтын ажил нь
хичээл, хичээлээс гадуурх сургалт, хүүхдийн хөгжил, төлөвшлийг хангах
тэдгээртэй холбоотой бусад ажлаас бүрдэнэ
3.1.3
Бага, дунд
боловсролын стандарт, сургалтын хөтөлбөрт нийцүүлэн өөрийн онцлогийг тусгасан
сургуулийн сургалтын хөтөлбөр боловсруулж мөрдөнө.
3.1.4
Сургууль нь багшийн
ажлын байрны тодорхойлолтод заагдсан чиг үүрэг, үйл ажиллагааг хэрэгжүүлэх,
багш ажлын байрандаа мэргэжил, боловсролоо дээшлүүлэх, ээлжит хичээлдээ хамтран
бэлтгэхэд шаардлагатай материаллаг болон технологийн орчныг бүрдүүлсэн “Багшийн
хөгжлийн танхим”-тай байна.
3.1.5
“Хүүхдийн номын
ордон” нь ЕБС-ийн номын сангийн мэргэжил, арга зүйн төв байна. Сургуулийн захиргаа
нь номын санг ном хэвлэлээр тогтмол баяжуулж, номын сангийн үйлчилгээний
стандартад нийцэх техник тоног төхөөрөмж, зориулалтын байраар хангахын тулд
жилийн төсвөөс 3%-ийг зайлшгүй зарцуулах ёстой.
3.1.6
Сургууль нь
Хүүхэд хөгжлийн төвтэй байх бөгөөд суралцагчийн авьяас чадварыг хөгжүүлэх,
сонирхлыг дэмжих зорилгоор сонгон суралцах хичээл, секц, дугуйлан зохион
байгуулж болно.
3.1.7
Сургалтын үйл ажиллагаанд
мэдээллийн технологи, зайны сургалтын хэлбэрийг нэвтрүүлэх, сургалтын материал,
хэрэглэгдэхүүний цахим сан, интернэтийн орчинд ажиллах, бусад программ хангамж ашиглах нөхцөлийг
бүрдүүлж, тэдгээрийн эрүүл ахуй, аюулгүй байдлыг ханган ажиллана. Сургуулийн цахим
хуудастай байна.
3.1.8
Боловсролын
асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журамд нийцүүлэн
суралцагчийн мэдлэг, чадвар, төлөвшлийг сургалтын явцад, анги дэвших, сургууль
төгсөхөд нь үнэлж дүгнэх болон сурлагын амжилтын дотоод хяналт-шинжилгээ,
үнэлгээ хийх график, төлөвлөгөөтэй байна.
3.1.9
Суурь, бүрэн дунд
боловсрол эзэмшсэн төгсөгчдөд боловсролын баримт бичиг /гэрчилгээ, үнэмлэх/
сурагчийн хувийн хэргийг албан ёсоор хүлээлгэн өгнө.
3.1.10
Сургууль нь
холбогдох мэргэжлийн байгууллагаас баталсан онцгой байдлын нөхцөлд ажиллах дэг журам,
горимыг үйл ажиллагаандаа мөрдөх бөгөөд хүүхэд хамгааллын тусгайлсан чиглэл
баримтлан ажиллана.
3.1.11
Сургууль хамран
сургах тойргийнхоо суурь боловсрол эзэмших насны хүүхдийг сургууль
завсардуулахгүй сургах, сургууль завсардсан хүүхдийг сургуульд буцаан
суралцуулах ажлыг зохион байгуулна.
3.1.12
Бага ангийн
сурагчдад тэдний нас бие, бялдарын
онцлог, хэрэгцээнд тохирсон чанар эрүүл ахуйн шаардлага хангасан “Үдийн
цай”-гаар үйлчилнэ. “Үдийн цай”-ны үйлчилгээнд бага ангийн эцэг эхийн төлөөлөлтэй
хяналтын комисс хяналт тавина.
-
Багшийн ажлыг
төлөвлөх, үнэлэх, дүгнэхдээ Төрийн албаны Зөвлөлийн 2007 оны 48 дугаар
тогтоолоор баталсан “Төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээ байгуулах заавар”,
“Төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин (үр дүнгийн гэрээний биелэлт)-г үнэлэх журам”-ыг арга зүйн
ерөнхий удирдамж болгоно.
-
Сургалтын
байгууллагын ерөнхий менежер (цаашид сургуулийн захирал гэх)багшийн үр дүнгийн гэрээг
байгуулж, түүний биелэлтийг эцэслэн дүгнэж, баталгаажуулна.
3.1.13
Сургуулийн захирал нь энэхүү чиглэлд заасан
багшийн ажлыг төлөвлөх, түүний биелэлтийг үнэлэх эрхээ сургалтын менежерт бичгээр
шилжүүлэх бөгөөд ийнхүү шилжүүлсэн нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл
болохгүй.
-
Сургалтын
менежерүүд багш нарын, нийгмийн ажилтан анги бүлгийн, нярав-аж ахуйн эрхлэгч
үйлчилгээний ажилтнуудын ажлыг тодорхой үзүүлэлтээр сар, улирал, жилээр дүгнэж
ажиллана.
3.1.14
Хичээлийн жилд
зохиогдох хичээлээс гадуурх сургалт хүмүүжлийн ажлын нэгдсэн график төлөвлөгөөг
нийгмийн ажилтан, хичээлийн жилийн эхэнд боловсруулж захирлаар батлуулан
биелэлтийг зохион байгуулж тайлагнана.
3.1.15
Архив, бичиг
хэргийг журам, заавар, стандартын дагуу хөнгөн шуурхай хөтөлж явуулна.
3.1.16
Архивын баримтын
хадгалалт, хамгаалалт,эрүүл ахуйн дэглэмийг мөрдөж ажиллана.
3.1.17
Ажилтнуудаас
архивт бүрэн бүрдэлтэй материалыг
хуваарийн дагуу хүлээж авна.
3.1.18
Цахим хуудсанд
мэдээллийн ил тод байдлыг хангана.
3.1.19
Сургалт,
хүмүүжлийн ажлын болон багш нарын төлөвлөгөөний хэрэгжилтийг хичээлийн жилийн
төгсгөлд сургалтын менежер нэгтгэн
дүгнэж /тайлан бичиж/ аж ахуйн ажлын болон үйлчилгээний ажилтнуудын
төлөвлөгөөний биелэлт, хийсэн ажлыг мөн хугацаагаар эмч, нярав дүгнэнэ.
3.1.20
Хичээлийн жилд
сургуулийн хийсэн ажлын тайланг дотоод хяналт шалгалтын менежер нэгтгэн
боловсруулж сургуулийн захиралд өгнө. Захирал тайланг хянаж баталгаажуулан
сургуулийн зөвлөл, холбогдох газруудад өгнө.
3.1.21
Дөрөв. Дотоод ажлын зохион байгуулалт
4.1
Хоёр долоо хоног тутам /дараагийн долоо
хоногийн даваа гаригт/ багш, ажилтнуудын шуурхай зөвлөгөөн хийж байна. Зөвлөгөөнөөр
өнгөрсөн 14 хоногт гүйцэтгэсэн ажил, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын
биелэлт, цаг үеийн ажлын талаар менежерүүд, нийгмийн ажилтан, багш, холбогдох
ажилтны мэдээллийг сонсож санал солилцон дараагийн 14 хоногт хийж гүйцэтгэх
ажлын талаар захирал үүрэг даалгавар өгч, авах арга хэмжээг товлоно. Өмнөх 14
хоногийн жижүүр багш, жижүүр анги үүргээ хэрхэн гүйцэтгэсэн болон тэдний жижүүр
хийсэн тухай тэмдэглэл, мэдээллийг нийгмийн ажилтан нэгтгэн уг зөвлөгөөнд
мэдээлнэ.
4.2
Шуурхай зөвлөгөөнөөр
ярилцсан ажил, арга хэмжээ, үүрэг даалгаврыг нийгмийн ажилтан тусгай дэвтэрт
тэмдэглэж, хэрэгжилтэнд нь хяналт тавьж дараагийн шуурхайд, багш нарын
зөвлөлийн хурлын тэмдэглэлийг дунд ангийн сургалтын менежер хөтөлж,
хэрэгжилтийг дараагийн зөвлөгөөнд, аж ахуйн ажилтнуудын хурал, зөвлөгөөний
тэмдэглэлийг бичиг хэргийн ажилтан хөтөлж, хэрэгжилтэнд хяналт тавьж, мэдээлж
ажиллана.
4.3
Жилд 1-ээс
доошгүй удаа багш ажилтнуудын нэгдсэн зөвлөгөөн, улирал бүр багш нарын зөвлөлийн
хурал хийж хууль, дүрэм, журамд заасан асуудлаас гадна хагас, бүтэн жилд хийж
гүйцэтгэсэн ажлаа дүгнэн ярилцаж хэтийн болон дараагийн бүтэн жилийн зорилго,
зорилтоо тодорхойлно. Мөн тодорхой асуудлаар багш ажилтны илтгэл сонсгол
хэлэлцэж удирдамж, чиглэл, зөвлөмж гаргана.
4.4
Хичээлээс гадуурх
сургалт хүмүүжлийн ажил багш /нийгмийн ажилтан, сургалтын менежер/-ийн
удирдлага, хяналт дор явагдах бөгөөд сургалт хүмүүжлийн ажил эхлэх, дуусах
цагийг хичээлийн жил, улирлын онцлогоос хамаарч захирлын шийдвэрээр тогтооно.
4.5
Бага ангийн багш нар суралцагчдыг хичээлд
ирэхэд нь хүлээн авч, тарахад эцэг эхэд нь хүлээлгэж өгнө. Бага ангийн багш
биеийн тамирын хичээлд суралцагчдаа жагсаан хүргэж өгч, хичээл дуусахад биеийн
тамирын багш буцааж хүргэж өгч байна.
4.6
Анги удирдсан
багш эцэг эхийн хурлыг улиралд 1-ээс доошгүй удаа хийж
тэмдэглэл хөтөлнө. Хурлын тэмдэглэл нь тухайн ангийн суралцагч хамт олны
хэрэгжүүлбэл зохих шийдвэр болно. Хурлаар сургууль, анги хамт олны хийж
гүйцэтгэсэн ажил, өмнөх хурлын шийдвэрийн биелэлт, хууль тогтоомж, суралцагчийн
дүрэм, сургуулийн захирлын шийдвэрийн хэрэгжилт, сургалт хүмүүжлийн ажлын явц,
эцэг эхийн үүрэг оролцоо, суралцагчдын сурлага, хүмүүжил үр дүнгийн тухай
хэлэлцэж дараагийн сар, улиралд хийх ажил, арга хэмжээг товлоно.
4.7
Багш, суралцагч,
эцэг, эхтэй ажилласан дэвтэр хөтлөх бөгөөд суралцагч, эцэг, эхтэй гурвалсан
гэрээ байгуулж ажиллаж болно.
4.8
Шаардлагатай гэж
үзвэл ангийн болон эцэг эх /зөвлөл/-ийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэсэн асуудлаар
сургуулийн зөвлөлийн болон захирлын шийдвэр гаргаж хэрэгжилтийг зохион байгуулж
болно.
4.9
Сургуулийн
жижүүр, жижүүр багш ажилласан хугацаандаа сургуулийн байр, танхим, орчинд
болсон үйл явдлын талаар ажил хүлээлцэх дэвтэрт үнэн зөв, тодорхой тэмдэглэнэ. Гаднаас
ирсэн эцэг эх, төр, хувийн байгууллага, ард иргэдийн тухай тэмдэглэлийг
хөтөлсөн байна. Тэмдэглэл хийхдээ шударга бус хариуцлагагүй хандсан, буруу
тэмдэглэсэн ажилтанд сахилгын шийтгэл ногдуулж хариуцлага хүлээлгэнэ.
4.10
Ажилтан бүр
дараах хавтас, лавлах материал бүрдүүлж ажилдаа хэрэглэж ашиглана.
·
а/ Ажлын байрны тодорхойлолт буюу албан тушаалын
лавлах, ажил үүргийн хуваарь, хөдөлмөрийн гэрээ, тухайн жилд нийлүүлэх
бүтээгдэхүүн
·
б/ Хариуцсан ажлын талаарх хүчин төгөлдөр
үйлчилж буй хууль тогтоомж заавар, журам, дүрэм, түүний биелэлт
·
в/ Эрхэлсэн ажлын талаар 10 хүртэлх жилийн
судалгаа, түүнд хийсэн дүгнэлт, холбогдох тооцоо материал
·
г/ Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө, ажлын
төлөвлөгөөнүүд, түүний биелэлт, тайлан, график гэх мэт.
·
д/ Сургууль
төгссөн диплом гэрчилгээ, багшлах эрхийн үнэмлэх, шагнал, урамшуулал, мэргэжил
дээшлүүлэх сертификат, зэргийн үнэмлэх
Тав. Тэмдэг, хэвлэмэл хуудас
хэрэглэх, хадгалах,
албан хэрэг хөтлөх
5.1
Сургууль нь
тэмдэг, албан бичиг, тушаалын хэвлэмэл хуудас, нүүртэй байна. Мөн менежерүүд,
санхүүч тусгай тэмдэг хэрэглэнэ.
5.2
Сургуулийн
тэмдгийг захирал, менежерийн тэмдгийг менежерүүд, санхүүгийн тэмдгийг нягтлан
бодогч хадгалж, барина.
5.3
Тэмдэг, албан
бичгийн нүүр, хэвлэмэл хуудсуудыг холбогдох хууль тогтоомж стандартын дагуу
хийж захирлын хяналтын дор хэрэглэнэ.
5.4
Албан бичиг,
тушаалын хэвлэмэл хуудас, нүүрийг бичиг хэргийн ажилтан хариуцан бат найдвартай
саванд хадгалж зориулалтын дагуу хэрэглэнэ.
5.5
Ирсэн, явсан
бичиг, захирлын тушаал, дээд байгууллагын тогтоол шийдвэр, хариутай бичгийг
бичиг хэрэг хариуцсан ажилтан бүртгэж танилцуулах хуудас, хувийн хэрэг, бүртгэл
хяналтын карт нээж захиралд танилцуулан холбогдох хүмүүст өгч хяналт тавьж биелэлтийг
хангуулж мэдээлнэ.
5.6
Багш, ажилтан бүр
өөрийн хариуцсан ажлын холбогдолтой хууль тогтоомж, заавар, дүрэм, журмыг цаг
тухай бүрд нь хэрэгжүүлэх арга хэмжээ авч биелэлт, үр дүнг заалт бүрээр нь
тооцон ажиллана.
5.7
Сургууль албан
хэрэг хөтлөлт, архивыг хууль тогтоомжид нийцүүлэн хөтөлнө. Сургуулийн үйл
ажиллагаанд холбогдох статистик, бүртгэл мэдээллийг бүрэн хөтөлж, ангийн
журнал, суралцагч, төгсөгчдийн сурлагын дүн, боловсролын баримт бичиг
олголтын материал болон санхүүгийн
тайланг архивт хадгална.
Зургаа. Иргэнийг ажилд авах,
ажилтныг ажлаас чөлөөлөх
6.1. Иргэнийг ажилд авах
6.1.1
Иргэдийг ажилд
авахдаа тухайн ажлын байрны тодорхойлолтод заасан нөхцөл, болзол болон мэргэжил, боловсрол,
ажлын дадлага, ур чадвар, санаачлага, сахилга бат, гүйцэтгэх чадвар, харилцааны
соёл, ёс суртахууны чанарыг харгалзан сонгон шалгаруулж авна.
6.1.2
Иргэдийг ажилд
авахдаа Монгол улсын хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу тухайн иргэнтэй
харилцан тохиролцсоны үндсэн дээр хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулан, сонгон
шалгаруулах комиссийн шийдвэрийг үндэслэнэ.
6.1.3
Ажилд авах хүнийг
дахин судалж тэнцэх эсэхийг шалгах үүднээс түүнтэй хөдөлмөрийн гэрээг 6 сар
хүртэл хугацаагаар байгуулж ажиллаж болно. Энэ хугацаанд тухайн этгээд мэргэжил
чадвар, ажлын дадлага, идэвх санаачлага, сахилгаар ажилд тэнцэхээ болон
сургуулийн ажлын шаардлагыг хангаж чадахаа зохих хэмжээгээр харуулбал
хөдөлмөрийн гэрээг цаашид хугацаагүй болон хугацаатай байгуулж ажиллана.
6.1.4
Судлах, шалгах
хугацаанд ажлын шаардлага хангахгүй гэж үзсэн ажилтантай байгуулсан хөдөлмөрийн
гэрээ нь хууль тогтоомжинд заасан үндэслэлээр хугацаанаас өмнө цуцлах үндэслэл
гараагүй бол байгуулсан хугацаанд дуусгавар болно.
6.1.5
Ажилд орохыг
хүссэн иргэн дор дурдсан бичиг баримтыг бүрдүүлнэ.
·
а/ Хөдөлмөрийн
болон нийгмийн даатгалын дэвтэр
·
б/ Иргэний
үнэмлэх
·
в/ Мэргэжил,
боловсролын үнэмлэх, диплом, сертификат
·
г/ Төрийн албан
хаагчийн анкет
·
д/ Бусад /намтар
түүх, ажил байдлын тодорхойлолт, ажилд орохыг хүссэн өргөдөл/
6.1.6
Ажилтныг ажилд
авахдаа түр буюу үндсэн орон тоонд захирал тушаал гаргаж уг шийдвэрийг ажилтанд
танилцуулна.
6.1.7
Ажилтанд ажил
үүрэг гүйцэтгэхэд нь шаардагдах эд аж ахуй, баримт материалыг сургалтын
менежер, аж ахуйн эрхлэгч-нярав түүнд чанар байдлаар нь гарын үсэг зуруулж
хүлээлгэн өгнө.
6.1.8
Багшаар ажилд
орсон ажилтанд байгууллагын эрхэм зорилго, зорилт, үйл ажиллагаандаа мөрдлөг
удирдамж болгодог хууль тогтоомж, дотоод журам, ажлын байрны тодорхойлолт,
сургууль хамт олны тухай сургалтын менежер, захиргаа, аж ахуй, үйлчилгээний
ажилтанд аж ахуйн эрхлэгч-нярав танилцуулж судлуулна.
6.2. Ажилтныг ажлаас чөлөөлөх
6.2.1
Хөдөлмөрийн
гэрээг хөдөлмөрийн тухай болон бусад хууль тогтоомж, энэхүү журамд заасан
үндэслэлээр цуцлана. Хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа захирал тушаал гаргана.
Ажлаас халсан шалтгаан, үндэслэлийг тушаалд тодорхой зааж, тэр дагуу нийгмийн
даатгалын дэвтэрт бичилт хийнэ.
6.2.2
Хөдөлмөрийн
гэрээг хөдөлмөрийн тухай хуулийн 39, 40-р зүйл, бусад хууль тогтоомжинд
зааснаас гадна дараах тохиолдолд цуцлана. Үүнд:
·
а/ Хөдөлмөрийн
сахилгын зөрчил давтан /2 түүнээс дээш/ гаргасан
·
б/ Хөдөлмөрийн
гэрээгээр хүлээсэн үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 70-аас доош хувь
биелүүлсэн. /үүнд ажлын байрны тодорхойлолт, гэрээгээр нийлүүлэх бүтээгдэхүүн
хамаарна/
·
в/ Улиралд 5
болон түүнээс дээш өдрийн ажил тасалсан. Үүнийг хожимдсон, тасалсан цагийн
нийлбэрээр тооцно.
·
г/ Ажлын байран
дээр ажлын цагаар согтуугаар ирсэн, архи уусан зөрчил гаргасан
·
д/ Захиргаа,
удирдах байгууллага, албан тушаалтнаас өгсөн зарчмын үүрэг даалгаврыг хичээлийн
жилийн хугацаанд 3 ба түүнээс дээш удаа шалтгаангүй биелүүлээгүй.
·
е/ Сургууль, хамт
олон, багш ажилтны амжилт бүтээл, нэр төрийг гутаан доромжилсон, үгсэн
хуйвалдаж худал мэдээлэл тараасан, бусадтай ёс зүйгүй харилцаж үлгэргүй байдал
гаргасан, ажил үүргээ хэрэгжүүлэхдээ удаа дараа шударга бус хандсан.
·
ё/ Авилга авсан
нь шууд буюу хуулийн байгууллагаар тогтоогдсон.
·
ж/ Хууль бусаар
хандив, тусламж, сургалтын төлбөр, хураамж, ном худалдах, сургалтаас гадуурх
төлбөртэй давтлага авсан нь тогтоогдвол.
·
з/ Эрүүл ахуй,
аюулгүй ажиллагаа, хөдөлмөр хамгааллын болон бусад дүрэм, журам биелүүлээгүй
болон тухайн ажилтны буруутай үйлдлээс байгууллага, хамт олон, хүүхэд, иргэдэд
хохирол учруулсан.
·
и/ Багшийн ёс
зүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөн.
·
л/ Багшлах эрх
хасагдсан.
6.2.3
Ажлаас
чөлөөлөгдсөн ажилтанд тэтгэмж олгох эсэх асуудлыг Монгол улсын Хөдөлмөрийн
тухай болон бусад холбогдох хууль, хамтын гэрээ хэлэлцээрт заасны дагуу
шийдвэрлэнэ.
Долоо. Ажил, амралтын цагийн горим, түр чөлөө
7.1 Ажлын цаг
7.1.1
Хичээлийн
хуваарь, хичээл, ажил эхлэх, дуусах, завсарлах цагийг сургуулийн болон
ажилтнуудын гүйцэтгэх ажил, үүргийн онцлогийг харгалзан холбогдох хууль
тогтоомжинд нийцүүлэн захирал баталж мөрдүүлнэ.
7.1.2
Ажилтны 7
хоногийн ажлын цаг нь 40 хүртэл байх бөгөөд ердийн ажлын өдрийн үргэлжлэл 8
хүртэл цаг байна. Зарим тохиолдолд ажлын өдрийн үргэлжлэлийг 7 хоногийн ажлын
цагт багтаан зохицуулж болно. Багш 7 хоногт 34 цагтай тэнцэх стандартыг
хэрэгжүүлэх ажил, 6 цагтай тэнцэх бусад ажил гүйцэтгэнэ. Стандартыг хэрэгжүүлэх
ажилд ногдох 34 цагийн 19 цаг нь хичээл заах цаг байна. 1-р ээлжийн багш нарын
ажлын цаг өглөө 8-16 цаг, 2-р ээлжийн багш нарын ажлын цаг 10-18 цаг, суралцагчдын
амралтаар багш нар өдрийн 6 цагаар ажиллана.
7.1.3
Ажилтны жинхэнэ
ажилласан цагийг тооцож, цалин хөлс олгох үндэслэл баримт нь цагийн бүртгэл
байна. Цагийн бүртгэлийг жижүүр үнэн зөв, засваргүй, асуултын дагуу хөтлөнө.
Сургалтын менежер багш нарын, аж ахуйн эрхлэгч-нярав захиргаа, үйлчилгээний
бусад ажилтны ажлын цагийн бүртгэл ашиглалтанд хяналт тавьж, сар бүр захиралд
мэдээлж байна.
7.1.4
Цагийн бүртгэлд
ажилтан нэг бүрийн ажилд ирсэн, завсарласан, тарсан, гадагш болон томилолтоор
явсан, чөлөөтэй, өвчтэй, ажлын цаг хожимдсон, тасалсан зэргийг цаг, минутаар нь
үнэн зөв тодорхой тэмдэглэнэ.
7.1.5
Ажилтан бүр
ажилдаа ирэх, завсарлах, ажлын цагийн дундуур гадагш явах, ажлын өдөр дуусахад
цаг бүртгэгчид өөрийн биеэр бүртгүүлнэ. Цагаа өөрөө бүртгүүлээгүй ажилтны
цагийг бүртгэгч дур мэдэн бүртгэж болохгүй.
7.1.6
Ажилтан өөрөө цагаа
бүртгүүлээгүйгээс гарсан маргааныг ажил олгогч авч хэлэлцэхгүй.
7.1.7
Ажилтан тодорхой
шалтгааны улмаас ажилдаа ирж чадахгүйд хүрвэл ажлын 1 өдөрт багтаж ажил
олгогчид мэдэгдэнэ.
7.1.8
Ажилтан ажил
эхлэх цагаас хожимдох, эрт тарах, ажил таслах, ажлын цагийг үр бүтээлгүй сул
өнгөрөөх, зохих байгууллага, албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр үндсэн ажлаас өөр
зүйл хийхийг хориглоно.
7.1.9
Хөдөлмөрийн
хуулийн 74-р зүйлд зааснаас бусад тохиолдолд ажилтныг захиргааны санаачлагаар
илүү цагаар ажиллуулахыг хамтын болон хөдөлмөрийн гэрээнд зааж тохиролцоно.
7.2.Амралтын цаг
7.2.1
Хичээлийн жилийн
үргэлжлэх хугацааны бүтцийг үндэслэн багш, ажилтны ээлжийн амралтыг зохицуулна.
Багш, ажилтны ээлжийн амралтын хугацааг Хөдөлмөрийн хууль, Боловсролын тухай
хуулийг тус тус баримтлан тогтооно.
7.2.2
Ажлын шаардлагаар
амралтын өдөр ажилласан ажилтны ажилласан хугацааны амралтыг нөхөн олгоно.
7.3.Чөлөө олгох
7.3.1.
Ажилтанд
хүсэлтээр нь болон тэдэнд тохиолдсон гачигдал, хүндэтгэх шалтгааны улмаас чөлөө
олгож болно.
7.3.2.
Ажилтан ажлын
3-аас дээш өдрийн чөлөө авах бол хүсэлтээ бичгээр гаргана.
7.3.3.
Багшид ажлын нэг
өдөр хүртэлх чөлөөг сургалтын менежер, үйлчилгээний ажилтанд аж ахуйн
эрхлэгч-нярав олгоно. Ажлын бүтэн өдрөөс дээших хугацааны чөлөөг захирал
чөлөөний хуудсаар олгоно.
7.3.4.
Хүндэтгэж үзэх
шалтгаангүйгээр чөлөөний хугацааг хэтрүүлсэн ажилтныг ажил тасалсанд тооцно.
7.3.5.
Ажилтны өөрт нь
тохиолдсон онцгой гачигдлаас бусад шалтгаанаар авсан чөлөө нь ажлын жилд (ажлын 15) өдрөөс илүүгүй байна.
7.3.6.
Ажилтан өөрөө,
түүний төрсөн болон хадам эцэг эх, төрсөн ах дүү, үр хүүхэд нь хүндээр өвчлөх,
нас барах, байгалийн аюул тохиолдох, гэнэтийн осолд орох /гал түймэр, үер ус,
салхи шуурга, газар хөдлөлт, гоц халдварт өвчний улмаас тогтоосон хорио цээр,
үйлдвэрийн болон техникийн аваарь, осол гэх мэт/ зэргийг хүндэтгэх шалтгаан,
онцгой гачигдал гэж үзнэ.
7.3.7.
Хөдөлмөрийн тухай
хуулийн 106 дугаар зүйлд заасныг үндэслэн эхчүүдэд /зохих насны хүүхэдтэй, ганц
бие эцэг, мөн насны хүүхэд үрчлэн авсан хүмүүс/ тэдний хүсэлтийг үндэслэн
хүүхдээ асрах чөлөө олгоно. Хүүхэд асрах чөлөөг ажилтны бичгээр гаргасан
хүсэлтийг үндэслэн захирлын тушаалаар олгоно.
Найм. Цалин хөлс, шагнал урамшуулал,
тэтгэмж
8.1. Цалин хөлс, урамшуулал
8.1.1.
Сургууль,
цэцэрлэгийн багш зарим албан тушаалтны цалин хөлс нь албан тушаалын үндсэн
цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал урамшууллаас тус тус бүрдэнэ.
8.1.2.
Багшийн албан
тушаалын үндсэн цалингаас тооцон Засгийн газрын тогтоолоор баталсан хувь
хэмжээний дагуу Ерөнхий боловсролын сургуулийн багшид анги даасны, Заах аргын
нэгдэл удирдсаны, Кабинет, зэргийн нэмэгдэл олгоно.
8.1.3.
Суралцагчийн
улирлын амралт болон онцгойлон хүндэтгэх шалтгаанаар хичээллээгүй байсан
хугацаанд багшид албан тушаалын үндсэн цалинг олгоно. Энэ хугацаанд багш өөрөө
хүсвэл ээлжийн амралтаа урьдчилан эдэлж болно.
8.1.4.
Улирлын урамшлыг
тухайн албан хаагчийн ажлын байрны тодорхойлолтод заагдсан чиг үүрэг, үйл
ажиллагааг гүйцэтгэх хүрээнд боловсролын шинэчлэлийг хэрэгжүүлэн бодитой ахиц
гаргаж ажилласны төлөө олгоно. Үр дүнгийн урамшууллыг сар бүр олгоно. (15%-0%)
8.1.5.
Нэмэгдэл,
нэмэгдэл хөлсийг холбогдох хууль тогтоомж, хамтын болон хөдөлмөрийн гэрээ бусад
журамд заасан дагуу олгоно.
8.1.6.
Ажилтны цалин
хөлсийг сард 2 удаа хамтын гэрээгээр тогтсон хугацаанд олгох бөгөөд энэ өдрүүд
нийтээр амрах баярын өдөртэй давхацвал өмнөх ажлын өдөр нь олгоно.
8.1.7.
Ажилтанд зайлшгүй
онцгой тохиолдолд түүний өргөдлөөр урьдчилгаа олгож болно.
8.1.8.
Ажил тасалсан
ажилтны ажиллаагүй хугацаанд /минут, цаг, өдөр/ цалин хөлс олгохгүй.
8.1.9.
Ажлын зайлшгүй
шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд мөнгөн урамшуулал
олгож байна. Урамшуулал олгох асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулийн зохих зүйл
заалт, хамтын гэрээгээр зохицуулна.
8.1.10.Ажилтны хөдөлмөрийн амжилт, авъяас, ур чадвар, гавъяа
зүтгэлийг үнэлж төрийн шагнал, одон медаль, салбарын болон бусад шагналаар
шагнуулахаар тодорхойлно.
8.1.11.Багш ажилтныг хөгжүүлэх, хамт олон бүрдүүлэх
зорилгоор хамт олноороо үзвэр үзэх, аялал, экскурс, зугаалга зохион байгуулах,
тэмдэглэлт өдөр, баяр ёслол тэмдэглэхэд сургуулиас тусламж, дэмжлэг үзүүлж
ажиллана.
8.1.12.Сахилгын шийтгэл үргэлжилж байгаа хугацаанд нь
ажилтанд шагнал урамшил олгохгүй буюу тодорхойлохгүй.
8.2. Тэтгэмж. олговор, нөхөн
төлбөр, тусламж
8.1.2
Ажилтанд тэтгэмж,
олговор, нөхөн төлбөр олгох асуудлыг Монгол улсын Хөдөлмөрийн тухай, Төрийн
албаны тухай, Боловсролын тухай болон бусад хууль тогтоомж, хамтын болон
хөдөлмөрийн гэрээ, энэхүү журмаар зохицуулна.
8.1.3
Ажилтанд
хүндэтгэх шалтгаан, онцгой тохиолдлын улмаас чөлөөтэй байсан хугацаанд нь
тэтгэмж олгож болно. Тэтгэмжийг чөлөөтэй байсан хугацаанд нь түүний үндсэн
цалингаар бодно. Чөлөөтэй хугацаанд тэтгэмж олгох эсэх асуудлыг тухайн ажилтны
гачигдал, амьдралын байдал зэргийг харгалзан сургуулийн захирал шийдвэрлэнэ.
Энэ асуудлаар ҮЭ-ийн болон хамт олны санал авч болно.
8.1.4
Ажилтанд
тохиолдсон гачигдал, зовлон, ахуй амьдралыг харгалзан буцалтгүй тусламж олгож
болно. Тусламжийн хэмжээг хамтын гэрээнд заана.
8.1.5
Хөдөлмөрийн тухай
хуулийн 56.1-д заасан, түүнтэй адилтгах шалтгааны улмаас ажилтанд олгох олговор
нь түүний үндсэн цалингаас багагүй байна.
Ес. Хөдөлмөрийн сахилга, эд
хөрөнгийн хариуцлага
9.1. Мөрдөх дэг, сахилга
Зохион байгуулалт, сахилга дэг журмыг бэхжүүлэх,
хэрэг, эрх зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор сахилгын доорхи журмыг
мөрдөнө.
9.1.1
Төрийн болон орон
нутгийн өмчийн сургууль нь Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай
хуулийн 14.1.4-т заасны дагуу хуульд зааснаас бусад тохиолдолд төлбөр, хураамж
авах, энэ хуульд заасныг зөрчиж, сургалтын зориулалтын эзэмшил газар, анги, танхим,
талбай, тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүнийг аливаа хэлбэрээр орлого олох үйл
ажиллагаанд ашиглахгүй байна.
9.1.2
Сургуулийн
удирдлага, багш, бусад ажилтан, суралцагч нь өөр хоорондоо сэтгэл санаа, эд
материал, бие махбодын аливаа дарамт шахалт үзүүлэх, аливаа хэлбэрээр
ялгаварлан гадуурхах, суралцагчийг өөр сургуульд шилжин суралцахыг шаардах
зэргээр сургалтын үйл ажиллагаанаас завсардуулах, сургууль, багшийн зүгээс
албан ёсны зөвшөөрөлгүй ном, гарын авлага, цахим болон бичмэл материал, бусад
зүйлийг зохион байгуулалттайгаар худалдан авахыг шаардахгүй байна.
9.1.3
Багш сургалтын
төлөвлөгөөнд заасан хичээл, хичээлээс гадуурх сургалтын ажлын явцад
суралцагчдыг хараа хяналтгүй орхихгүй байх нөхцөлийг хангаж ажиллах ба хүүхдийг
хүчирхийлэл, хорт зуршил, авто замын болон болзошгүй эрсдэлд өртөхөөс
сэргийлэх, нийгмийн сөрөг үзэгдлээс хамгаалах талаар эцэг, эх, асран
хамгаалагчтай хамтран ажиллана.
9.1.4
Багш, суралцагчид
хичээл сургалт, хурал зөвлөгөөн, зохион байгуулалттай арга хэмжээнд оролцож
байхдаа утсаа салгаж, хааж унтраана.
9.1.5
Багш хичээл
сургалтын үеэр бохь зажлахгүй, цэвэр үзэмжтэй хувцасласан байхаас гадна
хичээлийн явц дунд ангиас гарч явах, анги танхим хэсэн сэлгүүцэх, бусад багш,
найз нөхөд, эцэг эхтэй уулзахыг хориглоно. Хичээлгүй үедээ багш нь эцэг эхтэй
“Хүүхэд хөгжлийн танхим”-д уулзана.
9.1.6
Архи тамхи,
мансууруулах бодис зэрэг нийгмийн хорт зуршлаас ангид байж, сургуулийн орчин,
байр, анги танхимд архи, согтууруулах ундаа хэрэглэх, согтуу байх, тамхи татах,
согтуу хүн нэвтрүүлэхийг хориглоно.
9.1.7
Багш, ажилтан,
суралцагчид бие биеэ хүндэтгэн элэгсэг дотно, соёлтой, зөв боловсон харилцаж,
бүдүүлэг үг хэллэг, хараал хэрэглэхгүй, нөхдийнхөө зарчмын шаардлага, үүрэг
даалгавар, зөвлөмжийг хүндэтгэн хэрэгжүүлж байна.
9.1.8
Үйлчлэгчийн болон
өөрсдийн хөдөлмөрийг хүндэтгэн хичээлийн байр, анги танхимд гутлын тоос,
шавхайг арилгаж орох, хог цаас бусад зүйл хаяхгүй байна.
9.1.9
Байгууллага, хамт
олон, хувь хүний нэр төр, эрүүл мэнд, сэтгэл санаа, хувийн өмчид хохирол
учруулахгүй байх, баталгаа, нотолгоогүй, хувь хүний болон байгууллагын нууцын талаар
ховын чанартай болон худал мэдээлэл өгөх, тараахыг хориглоно.
9.1.10
Сургууль дотор
болон гадна орчинд утаат тамхи татахыг багш ажиллагсад, суралцагчдад хориглоно.
9.1.11
Сургуулийн эд
хогшлыг ариг гамтай эдэлж, зориулалтаар нь хэрэглэн, хайрлан хамгаалж, ажил олгогчийн
зөвшөөрөлгүйгээр ажлын байр, сургуулиас авч гарахыг хориглоно.
9.2. Хөдөлмөрийн сахилга, дотоод журам зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага
9.2.1
Ажилтан энэхүү
дотоод журам, хөдөлмөрийн болон үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүхэлд нь
болон аливаа нэг зүйл заалтыг биелүүлээгүй бол хөдөлмөрийн сахилга зөрчсөн гэж
үзнэ.
9.2.2
Хөдөлмөрийн
сахилга, ажлын хариуцлага, багшийн ёс зүйн дүрэм, хөдөлмөрийн гэрээ,
хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн буруутай ажилтанд Хөдөлмөрийн тухай хуулийн
131 дүгээр зүйлийг үндэслэн дор дурьдсан сахилгын шийтгэлийг захирлын тушаалаар
оногдуулна. Үүнд:
·
а/ Сануулах
·
б/ Хөдөлмөрийн
хөлсийг гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах
·
в/ Ажлаас халах
9.2.3
Сахилгын зөрчил
гаргаснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл
ногдуулна.
9.2.4
Сахилгын шийтгэл
хүлээсэн хүн дутагдлаа үнэнч шударгаар засаж арилгавал хугацаанаас нь өмнө
цагаатгаж болно.
9.2.5
Сахилгын шийтгэл
оногдуулснаас хойш нэг жил өнгөрвөл сахилгын шийтгэлгүйд тооцно.
9.2.6
Шийтгэл нь
гаргасан зөрчилд тохирч байхаас шат дараалсан байх шаардлагагүй.
9.2.7
Ажилтан,
суралцагч өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас сургууль хамт олонд эд
хөрөнгийн хохирол учруулбал хохирлыг 14 хоногийн дотор арилгана.
9.2.8
Ажилтанд эд
хөрөнгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 132, 133,
135-р зүйлүүдийг үндэслэн шийдвэрлэнэ.
9.2.9
Сургуулийн орчинд
тамхи татсан насанд хүрээгүй суралцагчийн түүний эцэг эх асран хамгаалагч,
харгалзан дэмжигчийг 50000 төгрөгөөр, багш ажиллагсдыг мөн адил 50000 төгрөгөөр сургуулийн дотоод
хяналт шалгалт хариуцсан менежер торгоно.
Арав. Ажилтны эрх үүрэг
Багш, ажилтан, Монгол улсын Үндсэн хууль,
Боловсролын тухай хууль болон бусад хуулинд
заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ.
10.1. Ажилтан
дор дурдсан эрх эдэлнэ.
10.1.1 Ажилтан нь хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах,
цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж авах, амрах, өөрөө болон төлөөллийн
байгууллагаараа эрх, хууль ёсны ашиг сонирхолоо хамгаалах, хууль, дүрэм,
хөдөлмөрийн болон хамтын гэрээ хэлэлцээрт заасан бусад эрх, хөнгөлөлт эдэлнэ.
10.2. Ажилтан
дор дурьдсан үүрэг хүлээнэ.
10.2.1
Дотоод журмыг
чанд сахиж хөдөлмөрийн гэрээ болон бүтээгдэхүүн нийлүүлэх үүргээ бүрэн
биелүүлэх
10.2.2
Хөдөлмөрийн
сахилгыг чанд сахиж, ажлын цагийг дээд зэргийн үр бүтээлтэй ашиглаж, үнэнч
шударга, бүтээлч, санаачлагатай ажиллах.
10.2.3
Ажлын байрны
тодорхойлолт, ажил үүргийн хуваариар оногдсон үүргийг дутагдал, доголдолгүй
чанартай сайн гүйцэтгэж, удирдах байгууллага ажилтнаас өгсөн үүрэг даалгаврыг
хугацаанд нь бүрэн биелүүлж гүйцэтгэлээ мэдэгдэж байна.
10.2.4
Өрөө тасалгаанд
цэвэр, эмх цэгцтэй сууж, ажлын байр, хариуцан эзэмшиж ашиглаж байгаа эд аж
ахуйг хайрлан хамгаалж, согог гэмтлийг засаж, тохижуулах талаар аж ахуйч
санаачлагатай ажиллана.
10.2.5
Иргэдийн санал,
гомдол, эрэлт хүсэлтэд чирэгдэл, хүнд сурталгүй хөнгөн шуурхай хандаж
шийдвэрлэх, хүний төлөө ажиллаж харилцааны соёл, багшийн ёс зүйг эрхэмлэнэ.
10.2.6
Мэдлэг, мэргэжил,
гүйцэтгэх болон ажлын ур чадвараа байнга дээшлүүлэн шинийг эрэлхийлж эзэмшин,
бүтээлч санаачлагатай ажиллана.
10.2.7
Нийгмийн дэг
журам, уламжлалт зан заншил, ёс горимыг хүндэтгэн сахиж, хамт олон төлөвшиж
бүрэлдэх үйл явцад санаачлагатай нөлөөлнө.
10.2.8
Аюулгүй
ажиллагаа, эрүүл ахуйн журам, зааврыг хөдөлмөрийн үйл ажиллагаандаа чанд дагаж
мөрдөнө.
10.2.9
Багш, ажиллагсад
Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газрын 2006 оны 115 дугаар тушаалыг үндэслэн
эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх шинжилгээнд жил бүр хамрагдаж эрүүл мэндийн
дэвтэрт тэмдэглүүлсэн байна.
Арван нэг. Сургуулийн захиргаа /ажил
олгогч/-ны эрх үүрэг
11.1. /Ажил олгогч/ дор дурьдсан
эрх эдэлнэ.
11.1.1
Хууль тогтоомжид нийцүүлэн
ажилтны төлөөлөгчдийн саналыг харгалзан дотоод журам баталж мөрдүүлэх, өөрчлөлт
оруулах, ажилтнаас хөдөлмөрийн гэрээ болон бүтээгдэхүүн нийлүүлэх талаар
хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах, урамшуулах, шийтгэл ногдуулах, хариуцлага
хүлээлгэх, хууль тогтоомжид заасан бусад эрх эдэлнэ.
11.2
Ажил олгогч
дараах үүрэг хүлээнэ.
11.2.1
Ажилтны
хөдөлмөрийг оновчтой зохион байгуулах, тэднийг мэргэшил, мэргэжлийн нь дагуу
ажиллуулах, хөдөлмөрийн зайлшгүй шаардлагатай багаж, хэрэгсэл, боломж нөхцөлөөр
хангах
11.2.2
Хөдөлмөрийн хөлс
төлөлтийг боловсронгуй болгох, хөдөлмөрийн хөлсний санг зөв зарцуулах, цалин,
хөдөлмөрийн хөлсийг хугацаанд нь тавьж олгох
11.2.3
Бүтээгдэхүүн,
ажил үйлчилгээний чанарыг дээшлүүлж, хамт олны хөдөлмөрийн болон нийгмийн
идэвхийг өрнүүлэх, мэргэжил мэдлэгээ дээшлүүлэхэд тусалж зохих мэдээлэл, ном
материал, гарын авлагаар хангах
11.2.4
Хөдөлмөрийн
аюулгүй ажиллагаа, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангах
11.2.5
Ажилтны эрүүл
мэндийг хамгаалах
11.2.6
Дотоод журам,
хөдөлмөрийн болон хамтын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй.
Subscribe to:
Posts (Atom)
НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 6 ДУГААР СУРГУУЛЬ 2019-2020 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛ СУРГУУЛИЙН ЗОРИЛГО:
НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 6 ДУГААР СУРГУУЛЬ 2019-2020 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛ СУРГУУЛИЙН ЗОРИЛГО : Зөв харилцаа, эерэг хандлага, нэ...
-
НИЙСЛЭЛИЙН СҮХБААТАР ДҮҮРГИЙН ТЭРГҮҮНИЙ 6 ДУГААР СУРГУУЛИЙН 2014-2015 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН АНХНЫ 12 ДУГААР АНГИЙН ТӨГСӨЛТИЙН БАЯРЫН ҮЙЛ ...