Sunday, September 13, 2015

Баримт бичиг гэж юу вэ?
Ямар нэг материаллаг тээгчид агуулагдсан, зохих бүрдлүүд бүхий баримтжуулсан мэдээллийг баримт бичиг гэнэ.

Стандартын тухай ойлголт
Баримт бичгийн стандартын зорилго нь зохион байгуулалт, захирамжлал, мэдээлэл лавлагааны баримт бичгийг зохион бүрдүүлэх, түүний хуулийн хүчинтэй байдлыг хангах, баримт бичгийн шийдвэрлэлтэд тавих хяналтыг сайжруулах, баримт бичиг мэдээлийн бүртгэл, хайлтыг түргэн шуурхай болгох, энэ үйл ажиллагааг улсын хэмжээнд журамлан явуулахад оршино.
-       Баримт бичгийг А4 цаасан дээр үйлдэхдээ мөр хоорондын зайг 1.0-1.5, А5 цаасан дээр 1.0-ээр авна.
-       Баримт бичгийн тэргүүг бичвэрээс мөр хоорондын зайг 2.0-оор, Гарын үсгийг бичвэрээс мөр хоорондын зайг 3.0-5.0-аар авч бичнэ.
-       Баримт бичигт бичвэрээс бусад бүрдлүүд хэд хэдэн мөрөөр бичигдэх тохиолдолд мөр хоорондын зайг 1.0-ээр авна.
-       Хоёр ба түүнээс дээш хуудастай баримт бичгийг хоёрдугаар хуудаснаас эхлэн араб тоогоор дугаарлана. Дугаарыг хуудасны дээд захаас 10 мм зайд голлуулан байрлуулна. Шаардлагатай тохиолдолд баримт бичгийн хуудас бүрт байгуулагын тэмдэг дарах буюу эсвэл хариуцан боловсруулсан ажилтан гарын үсгээ зурж баталгаажуулна.

Цаасны стандарт
А-3 цаас – 297х420,     А-4 цаас – 210х297,      А-5 цаас – 148х210
Гарын үсэг
САНГИЙН САЙД                              Д.СҮХБАТ
/Албан тушаал, гарын үсэг, гарын үсгийн тайлал/
                                                                              БАТЛАВ
АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН
ДАРГА            Ц.БАТБОЛД
“БАТЛАВ”-ыг цаасны зүүн дээд булан бичнэ. Хоёр батлав байвал цаасны дээд хэсэгт хоёуланг зэрэгцүүлэн бичнэ.
                    БАТЛАВ                                                       ЗӨВШӨӨРӨВ
АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН                               ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА
ДАРГА            Ц.БАТБОЛД                                                       Т.НЯМАА




No comments:

Post a Comment

НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 6 ДУГААР СУРГУУЛЬ 2019-2020 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛ СУРГУУЛИЙН ЗОРИЛГО:

НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 6 ДУГААР СУРГУУЛЬ 2019-2020 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛ СУРГУУЛИЙН ЗОРИЛГО : Зөв харилцаа, эерэг хандлага, нэ...