ДЭЛХИЙН
БАГШ НАРЫН ӨДӨР, МОНГОЛЫН БАГШ НАРЫН 49 ДАХЬ БАЯРЫГ УГТАЖ
НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН
СУРГУУЛИЙН БАГШ НАРЫН ДУНД ЯВАГДДАГ “СПОРТ НААДАМ-2015” УЛАМЖЛАЛТ
ТЭМЦЭЭНИЙ ЗААВАР
НЭГ. ЗОРИЛГО
·Монголын багш нарын өдрийг спортын өндөр амжилтаар угтах
·Багш нарын спортын ур чадварыг дээшлүүлэх
·Спортоор тэргүүлэгч баг, дүүргийг шалгаруулах
ХОЁР. ТЭМЦЭЭН ЯВАГДАХ ХУГАЦАА, ЗОХИОН БАЙГУУЛАХ БАЙГУУЛЛАГА
Нийслэлийн
багш нарын аварга баг, дүүрэг шалгаруулах тэмцээнийг 2015 оны 09 дүгээр сарын 26-27-ны өдрүүдэд БЗД-ын
Англи Монгол сургуулийн спорт зааланд явагдана.
ГУРАВ. ТЭМЦЭЭНИЙ ТӨРӨЛ, ЯВУУЛАХ ЖУРАМ
·Тэмцээнд
энэ хичээлийн жилд тухайн дүүргийн сургууль, цэцэрлэгт ажиллаж байгаа сурган
хүмүүжүүлэгчдээс бүрдсэн баг, тамирчид оролцоно.
· “СПОРТ НААДАМ-2015”
тэмцээн нь Волейбол, Сагсан бөмбөг, Ширээний теннис, Шатар, Үндэсний
бөхийн төрлүүдээр явагдах бөгөөд дүүргүүдээс шалгарсан багууд олимпийн
системээр өрсөлдөнө.
·Волейбол эрэгтэй,
эмэгтэй тус бүр 12 тоглогчтой, сагсан бөмбөг эрэгтэй, эмэгтэй тус бүр 10
тоглогчтой, ширээний теннис, шатар, тус бүр эрэгтэй-1, эмэгтэй-1, үндэсний бөх
дүүрэг болгон 9 багш нэг баг болж оролцох бөгөөд нэг тамирчин нэг төрөлд
оролцоно.
·Сургуулийн туслах
ажилтнуудыг оруулахгүй ба зөвхөн багш, захирал, сургалтын менежер,
нийгмийн ажилтанууд оролцох эрхтэй.
·Тэмцээнийг спортын
холбоодоос томилогдсон шүүгч шүүн явуулна.
ДӨРӨВ. ТЕХНИКИЙН ЗӨВЛӨЛГӨӨН БА ЖУРАМ ЗААВАР ЗӨРЧСӨН НӨХЦӨЛД
ХҮЛЭЭЛГЭХ
ХАРИУЦЛАГА
·Хотын аварга
шалгаруулах шигшээ тоглолтод оролцох баг тамирчдын мэдүүлгийг 2015 оны
09-р сарын 21-ны 14.00 цагт “Багшийн хөгжлийн ордон”-ы 505 тоотод
хүлээн авч техникийн зөвлөгөөн хийнэ. Мэдүүлгийн хамт багийн гишүүдийн нийгмийн
даатгалын дэвтэр, цалингийн цэс, /3х4 / хэмжээтэй нэг хувь зураг заавал авч
ирнэ.
·Нийслэлийн дүүргүүдээс
тэмцээнд оролцох эрхийн хураамж авна./ Хураамжийг дүүргийн боловсролын
хэлтсүүдтэй тохиролцож авна./
·Тэмцээний журам, заавар
зөрчиж үндсэн багшаас бусад гадны хүн тоглуулсан, шүүгч болон
удирдлагуудтай зүй бусаар харьцсан, согтууруулах ундаа хэрэглэсэн баг,
тамирчин, багш нарт захиргааны арга хэмжээ авна.
ТАВ. ШАГНАЛ УРАМШИЛ
·Эхний
1,2,3 дугаар байр эзэлсэн баг тамирчдад медаль, өргөмжлөл гардуулна.
·Тэмцээнд волейбол,
сагсан бөмбөгийн спортын төрлөөр эрэгтэй эмэгтэй “ТЭГШ ТОГЛОГЧ”-оор
шалгаруулж цом мөнгөн шагналаар шагнана.
·Нийлбэр дүнгээр эхний
байр эзэлсэн дүүрэгт шилжин явах цом, өргөмжлөл, мөнгөн шагнал олгоно.
НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН
ГАЗАР
No comments:
Post a Comment