НИЙСЛЭЛИЙН СҮХБААТАР ДҮҮРГИЙН
6 ДУГААР СУРГУУЛИЙН "БАГШ ХӨГЖИЛ" ТӨВИЙН
ТЕХИК ХЭРЭГСЭЛ АШИГЛАХ ДҮРЭМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1Энэхүү дүрмээр багш хөгжил төвийн үйл
ажиллагаа болон багш нарын техник хэрэгсэл ашиглах харилцаа зохицуулагдана.
1.2 Багш хөгжил төвийг багш нар сургалтанд
бэлтгэх зориулалтаар ашиглана.
1.3 Багш нарт сургалт арга зүйн, тусламж
үзүүлнэ.
1.4 Техник хэрэгсэлтэй ажиллах арга замыг
зааж өгнө.
1.5 Компьютергүй ЗАН секцийн өрөөнд
сургалтанд хэрэглэх техник, тоног төхөөрөмжөөр хангана.
1.6 Компьютерийн хүрэлцээ дутуу ЗАН-ийн
багш нар багш хөгжил төвд байрлах компьютерээс хуваарилна.
1.7 Эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд хариуцсан ажилтанд
мэдэгдэнэ.
Хоёр. Ажлын цагаар, ажлын байранд дагаж мөрдөх
санамж
2.1 Ажил
үүргээ гүйцэтгэж буй багш
нарт санаатай
болон санаандгүйгээр саад болохгүй байна.
2.2 Бусдын
ширээн дээрх эд хогшил, тоног төхөөрөмж, бичиг баримтанд дур мэдэн хүрэхгүй байна.
2.3 Багш хөгжил төвийн өрөөний эмх цэгцэнд багш бүр санаа тавин, бие биедээ шаардлага тавин
ажиллаж байх /
хариуцсан шүүгээ, сандал, ширээний эвдрэл гэмтэл, ариун цэврийг хариуцах /
2.4
Техник хэрэгсэл хариуцан хэрэглэж байгаа багш нар өрөөний аюулгүй ажиллагаанд /тоног
төхөөрөмж залгасан эсэхэд
хяналт тавьж унтраах унтраалгүй мартсан тохиолдолд тоног төхөөрөмжинд гарсан
гэмтлийг өөрөө хариуцах /
2.5 Багш хөгжил төвд сурагчид оруулж ирж
компьютер, техник хэрэгсэл ашиглуулахгүй
байх / дүн гаргаж байгаа үед сурагчдыг оруулж бусаддаа саад учруулахгүй байна.
2.6 Багш хөгжил төвд гадны хүн, сурагч зөвшөөрөлгүй оруулж ирэхгүй байна.
2.7
Өөрт ноогдсон Техник хэрэгсэлийг ариг гамтай хэрэглэнэ.
No comments:
Post a Comment